top banner

Сагил суманд цас их орсноос мал төллөлт хүндрэх төлөвтэй байна


2018-03-14 12:26:39
Зураг
Увс /МОНЦАМЭ/ Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Сагил сумын нутгаар орсон цас өнөөдрийг хүртэл дөрвөн хоног үргэлжлэн орж байна. Орон нутгийн цаг уурчийн өгсөн мэдээгээр цасны зузаан 27 см-д хүрч байгаа бөгөөд цаашид цас үргэлжлэн орвол Улаан давааны цаанаас Богзог, Татаал, Эргэнэг, Тэмээн хүзүү, Худгийн амны чиглэлд нүүж орж ирсэн 3, 4 дүгээр багийн малчид, мал төллөлт хүндрэх төлөвтэй байгаа аж.

Одоогоор аймгийн Онцгой байдлын газраас хуваарилсан 10 тонн тэжээлийг сумын төвд татан ирүүлж хүндрэлтэй хэсгийн малчин өрхүүдэд 1-2 уутаар нь хямдралтай үнээр олгож байна. Малчдын хувьд өвс, тэжээлийн нөөцөө дуусгасан бөгөөд байдал энэ хэвээрээ үргэлжилбэл зутрах төлөвтэй байна.
Б.Батхүү

Монгол брэнд