top banner

Ж.Батмөнх агсны гэргийд хүндэтгэл үзүүллээ


2018-03-14 12:53:37
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 92 жилийн ой энэ сарын 10-нд тохиолоо.

Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын зүгээс түүний гэргий, ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор МАН-ын Удирдах зөвлөлөөс Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаад хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр өдгөө 86 насыг зооглоод буй юм. Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлж, өнөөгийн төр нийгмийг цогцлоон бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгээр нь Ж.Батмөнх агсныг мэдэх хүн цөөнгүй. Тэгвэл тухайн үеийн эрчим хүч, уул уурхай геологийн хөгжлийн түүхийг ч түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. 


Жамбын Батмөнх нь 1948 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар тус тус томилогдон ажиллаж байжээ. 

1984 оныг хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байв. Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техникийн бааз байгуулахыг уриалснаар 1970-аад оноос эдийн засаг, нийгмийн хөгжил хүчээ авсан гэж үздэг.



Монгол брэнд