top banner

Нэрт физикч Стивен Хокинг нас баржээ


2018-03-14 12:59:32
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Их Британийн нэрт физикч Стивен Хокинг 76 насандаа таалал төгслөө. Энэ тухай телевизийн “Би-Би-Си” суваг мэдээлэв.
 
С.Хокинг нэрт онолч, физикч төдийгүй шинжлэх ухааны салбарт томоохон амжилт гаргаж чадсан хамгийн алдартай эрдэмдтийн нэг билээ. 1988 онд хэвлэгдсэн түүний “Цаг хугацааны товч түүх” ном нь 10 сая хувь борлогдсон юм.
 
Алдарт эрдэмтэн 1942 онд төржээ. С.Хокингийг 22 настай байхад нь эмч нар түүнд булчин сулрах өвчтэй гэсэн онош тавьж, түүнийг хоёр жилийн настай гэж үзэж байв. Гэсэн хэдий ч эмч нарын хэлсэн нь худлаа болсон юм. С.Хокинг эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж, энэ хугацаанд 2 удаа гэрлэж, 3 хүүхэдтэй болжээ. Нэрт эрдэмтний биеийн булчингууд аажмаар ажиллагаагүй болсоор, бие нь бүхэлдээ саажиж, эд эрхтнээ хянах чадвараа алдсан хэдий ч тэрбээр шинжлэх ухааны салбартаа ажиллахын сацуу хэл ярианд зориулагдсан төхөөрөмжийн тусламжтайгаар олон нийттэй харилцаж,  илтгэл тавих, хичээл заах зэргээр идэвхтэй амьдарч байсан аж.
Э.Аянзаяа 


Монгол брэнд