top banner

ШШГЕГ-аас Г.Бямбадоржид таван ханатай гэр бэлэглэжээ


2018-03-14 13:27:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс иргэн Г.Бямбадоржид таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж, түүний хуримын ёслолыг зохион байгуулжээ.
 
Иргэн Г.Бямбадорж өмнө нь хорих ял эдэлж байсан бөгөөд энэ хугацаанд аливаа сургалт, нийгэмшүүлэх, ажилд идэвхтэй хамрагдаж, архи, тамхи болон бусад хорт зуршлаас өөрийгөө татаж авч чаджээ. Тиймээс ШШГЕГ-ын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс түүнд туслах “Итгэлийн гал” аяныг  өнгөрсөн сарын сарын 04-нөөс энэ сарын 10-нд зохион байгуулжээ. Аяны хүрээнд цугларсан хөрөнгөөр Г.Бямбадоржид таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж түүний хуримын ёслолыг зохион байгуулсан байна.
 
Хуримын ёслолд Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч З.Ариунбаяр болон хандив тусламж өргөсөн таван ТББ, Г.Бямбадоржийн гэр бүлийнхэн, найз нөхөд оролцсноос гадна  МУГЖ Ж.Уранчимэг, СТА Э.Болормаа, Б.Хатанбаатар, “UNIVERS BEST SONGS” наадмын шилдэг оролцогч С.Пүрэвжав, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан З.Мөнгөнсүх нар ая дуугаа өргөсөн байна.
 
Ч.Ариунболд

Монгол брэнд