top banner

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг болов


2018-03-14 15:05:25
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгааг бид өмнө мэдээлсэн.

Энэ хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс өнөөдөр “Хүрээ” дунд сургуультай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагчдад мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа.

“Архидалт-Согтуурал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт өдөрлөгт тус сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид оролцов. Мөн сурагчдад “Согтууруулах ундаа бүү хэрэглэ”, “Цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр сургалт, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.
 

Ж.Батсайхан


Монгол брэнд