top banner

Чацарганатай эдийн саван, угаалгын нунтаг үйлдвэрлэж байна


2018-03-14 16:19:47
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Сар шинийн өмнөхөн худалдаанд гарсан “Намуун” чацарганатай эдийн саван борлуулалт сайтай байна. Найрлагандаа ясны цэвэр тос, Увсын чацаргананы тос, NaOH агуулсан цэвэр байгалийн гаралтай, гар аргаар хийж буй уг бүтээгдэхүүн нь бүх насныханд зориулагджээ.
Мөн харшлын эсрэг үйлчилгээтэй, 100 хувь органик найрлагатай, хувцсанд өнгө оруулж зөөлрүүлэх үйлчилгээтэй уг эдийн саван нь гарын арьсанд тэжээллэг бодисуудыг үлдээж цайруулах үйлчилгээтэй аж.
Энэхүү бүтээгдэхүүнийг аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас баталгаажуулсан байна. Тус саванг үйлдвэрлэгчид нь угаалгын нунтаг бас хийж эхэлжээ. 
Б.Батхүү

Монгол брэнд