top banner

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих аян эхэллээ


2018-03-14 16:23:10
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Засгийн газрын 244 дүгээр тогтоолын дагуу “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжье” аяныг эхлүүллээ.
Орон нутгийн эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, илэрсэн өвчнийг эмчлэх, мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулах нь тус аяны зорилго бөгөөд 3 дугаар сарын 14-20 хүртэл долоо хоног үргэлжлэх юм. Аяны хугацаанд хөдөө сумдын эрэгтэйчүүдийн судалгааг гаргаж, эрүүл мэндийн үзлэгт хамруулахын зэрэгцээ тэдний дунд түгээмэл байдаг сэдэв болох архи, тамхины хор хөнөөл, түрүү булчирхайн эрүүл мэнд, таргалалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах аж.
Б.Батчимэг

Монгол брэнд