top banner

Хуульчид хуулийн өөрчлөлтийн талаар санал солилцов


2018-03-14 16:55:43
Зураг

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчид хуулиудын өөрчлөлтийн талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг хийлээ. 

Хуульчдын холбооны их хурал, өдөр тутмын зөвлөлийн үйл ажиллагаа, ерөнхийлөгчийн бүрэн эрх, хуулиараа хэрэгжүүлдэг хуульчийн шалгалт, сургалт, магадлан итгэмжлэлтэй холбоотой цогц нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа. Тодруулбал, хуульчдын холбооны зөвлөл нь 43 гишүүнтэй ажилладаг байсан бол одоо 15 гишүүнтэй болгох мөн хуульчдын холбооны ерөнхийлөгч өөрөө хоёр жилийн хугацаатай сонгогддог бол хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд гурван жилээр сонгогддог. Ингэснээр Ерөнхийлөгч зөвлөлийн гишүүдээсээ зөрж буй учир гурван жил болгох нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгох, хуульчийн шалгалтыг жилд нэг удаа авдаг байсан бол өөрчлөөд жилд хэдэн ч удаа авах нөхцлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндөв. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсны нэг  шалтгаан нь Өмгөөллийн тухай хуулийг шинэчлэхээр  төслийг боловсруулж байгаа аж. Өмгөөлөгчдийн эрх зүйтэй холбоотой асуудлыг хуучин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан байсныг салгаж тусад нь хууль болгоод өмгөөлөгчийн эрх зүйн баталгааг хангах,  журмаар шүүх хуралдаанд оролцох асуудлыг илүү нарийвчилах, нийгмийн баталгааг хангахад чиглэж байгааг хуульчид хэлэлцлээ.


Ж.Батсайхан


Монгол брэнд