top banner

Сонгогчдын нарийвчилсан бүртгэл тооцоог хийж байна


2018-03-14 17:07:00
Зураг
МОСКВА. /ТАСС/. Давхар бүртгэгдсэн, нас барсан 2 сая орчим иргэнийг ОХУ-ын Сонгуулийн төв комисс сонгогчдын жагсаалтаас хассанаар тодотгосон бүртгэлээр сонгогчдын тоо 107 саяд хүрч магадгүй хэмээн тус комиссын дарга Элла Памфилова мэдэгджээ.
 
“Өмнө нь бид сонгогчдын тоог тодорхой болгохоор сонгогчдын жагсаалтад шинэ болон хуучин хаягт давхар бүртгэлтэй хүмүүсийг оруулсан. 2018 оны 1 дүгээр сарын 1-ний мэдээллээр, сонгогчдын тоо ойролцоогоор 109 сая байгаа бөгөөд гадаад дахь консулын газруудын бүртгэлд 1,9 сая хүн байна. Сонгуулийн төв комисс сонгогчдын жагсаалтыг нарийвчлан тооцохоор ажиллаж байна” хэмээн Э. Памфилова ярьжээ.
 
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 18-нд буюу ирэх ням гарагт болох юм.
Э.Аянзаяа 


Монгол брэнд