top banner

Монгол ёс заншлын танхимтай болжээ


2018-03-14 18:07:08
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 9 дүгээр цэцэрлэг нь суралцагч хүүхэд багачууддаа Монгол ёс заншлыг танин мэдүүлж, уламжлалт тоглоом наадгайгаар тоглож сургах зорилгоор аймагтаа анх удаа Монгол ёс заншлын танхимыг тохижуулжээ.
Уг танхимд Монгол гэр, жижиг хэрэгслүүд, Халх, Буриад, Дөрвөд, Казак гээд үндэстэн ястан бүрийн хувцас, нүүдлийн ёс заншлыг илэрхийлсэн эсгий урлалуудаас гадна хүүхдийн төлөвшил хүмүүжилд чухал нөлөөтэй хөлөгт тоглоомуудыг байрлуулсан байна.
Тус цэцэрлэгийн хамт олон энэхүү танхимаа 14 хоногийн хугацаанд өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан гарын доорх материал ашиглан тохижуулсан гэнэ. 
 
 Э.Нарангэрэл


Монгол брэнд