top banner

Ангела Меркель канцлерын албан тушаалд улиран сонгогдлоо


2018-03-14 18:08:39
Зураг
БЕРЛИН. /ТАСС/. Германы Бундестагийн /парламент/ депутатуудын олонхи нь Ангела Меркелийг тус улсын канцлерын албан тушаалд улиран сонгогдохыг дэмжжээ. Өнөөдөр Берлин хотод болсон Бундестагийн хуралдааны үеэр А.Меркелийг 364 депутат дэмжсэн ба нийт хүчинтэй саналын хуудсын тоо 688 байсан байна.  
 
Их эвслийн засгийн газар байгуулах тухай яриа хэлэлцээ хийж буй Ангела Меркель тэргүүтэй Христосын ардчилсан холбоо нам, Хорст Зеехофер тэргүүтэй Христосын нийгмийн холбоо нам болон Олаф Шольц тэргүүтэй Социал демократ нам энэ сарын 12-нд ирээдүйн их эвслийн засгийн газрын ирэх дөрвөн жилийн бодлого чиглэл, үйл ажиллагааг тодорхойлсон эвслийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд