top banner

Хятад улс Байгаль орчны яам байгуулна


2018-03-14 18:18:35
Зураг
БЭЭЖИН. /СИНЬХУА/. Байгаль орчны хамгаалалтыг сайжруулах зорилгоор Хятад улс Байгаль орчны яам байгуулахад бэлэн байгаа тухай 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганаар авч хэлэлцэхээр танилцуулсан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн бүтцийн шинэчлэлийн төлөвлөгөөнд дурджээ.   

Шинэ яам нь байгаль орчинтой холбоотой улс төрийн арга хэмжээ, төлөвлөгөө, стандартуудыг боловсруулах болон хэрэгжүүлэх, байгаль орчны ажиглалт хяналт явуулах асуудлыг хариуцах аж.

Түүнчлэн байгаль орчны бохирдолд хяналт тавих, цацрагийн аюулгүй байдал болон байгаль орчныг хамгаалах асуудлаар шалгалт хийх зэрэг асуудлыг эрхлэх юм.
 
Одоогийн ажиллаж буй Байгаль орчныг хамгаалах яамыг татан буулгах аж.
Э.Аянзаяа 

Монгол брэнд