top banner

Монгол зураачийн бүтээл Чехийн Писек хотын музейд дэлгэгдлээ


2018-03-14 19:34:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Писек хотын Байгаль, түүхийн музейд Шаазан эдлэлийн зураг, чимэглэлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол, Чех, Канад, Франц, Молдав улсын уран бүтээлчид оролцож Азийн уламжлалт хэв загварыг орчин үеийн арга технологитой хослуулан урласан өөрсдийн ховор нандин бүтээлүүдээ нийтэд дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Н.Наранбат оролцсон бөгөөд Чехийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөн тус улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа зураач Д.Үнэнт “Морьтон хүүхдүүд”, “Морь унасан эмэгтэй” зэрэг өөрийн 8 бүтээлээрээ тус үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх тус үзэсгэлэнгийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг олон улсын “Хил хязгааргүй эмч нар” ТББ-д хандивлах бөгөөд үзэсгэлэнг зохион байгуулахад болон Монгол зураачийн бүтээлийг оролцуулахад Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ  зохих дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.
Н.Туяа

Монгол брэнд