top banner

Гэр хорооллын айл, өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтээ илэрхийлжээ


2018-03-17 17:55:25
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Гэр хорооллын инженерийн шугам сүлжээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой хэрэгжсэн “МОН 2301” төслийн үлдэгдэл санхүүжилтийг иргэд банкаар дамжуулан авахыг хүсчээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “МОН 2301” төслийг Орхон аймагт 2015 оноос  хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 2.3 тэрбум төгрөгийн зээлийг гэр хорооллын айл өрхүүдэд олгосон байна. Энэ нь инженерийн шугам сүлжээг хашаа, гэрлүүгээ татахын тулд уг төслөөс урт хугацааны зээл авсан гэсэн үг. Одоогоор 221 сая төгрөгийг иргэдэд олгох боломжтой гэнэ. Иймд орон нутгийн зүгээс банкуудад  инженерийн шугам сүлжээнд холбогдох айлуудад үлдсэн санхүүжилтийг олгох хүсэлт тавиад байна. Ингэхдээ инженерийн шугамд холбох бүсийн судалгаа гаргаж, тухайн бүст амьдарч буй иргэдтэй уулзах гэнэ.  Уг зээлийг “Төрийн банк”, ” Капитал” банкнаас олгох боломжтой бөгөөд нэг айл, өрх 15 хүртэлх сая төгрөгийн зээлийг урт хугацаатайгаар  жилийн 7-10 хувийн хүүтэй олгох нөхцөлтэй байгаа гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 
 
 


Монгол брэнд