top banner

Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


2018-03-19 08:10:13
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 3 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Дэлгэрүүлэгч одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сурталчилгаа
Монгол брэнд