top banner

Гуравдугаар сарын 19-нд болох үйл явдал


2018-03-19 08:40:29
Зураг
Нийслэлийн 116 дугаар тусгай сургуульд ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс "Үлэг гүрвэлийн ертөнц" өдөрлөг зохион байгуулна. Утас: 98119897

09.00 цагт МҮХАҮТ-д Агаарын тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт ОБЕГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тохиолдуулан "Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн" арга хэмжээ болно.

11.00 цагт Спортын төв ордонд гавьяат тамирчин Б.Гангаамаагийн маркыг олон нийтэд танилцуулах ёслол болно.

11.00 цагт Соёлын төв ордонд "Хүүхэд-зохиолч-эцэг эх" нөхөрсөг хүндэтгэлийн уулзалт болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяны талаар УДЭТ, СУИС, Кино урлагийн дээд сургуулийн удирдлагууд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт ГХЯ-нд Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ГХЯ, Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурна.

19.00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт хөөмийн шинэ бүтээлийн “Галайхан” тоглолтын нээлт болно.

Монгол брэнд