top banner

Амралтын өдөр зам тээврийн ослоор нэг хүн амь насаа алджээ


2018-03-19 12:47:23
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Ослын улмаас  нэг хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөвтөр, хүнд байдлаар бэртэж гэмтжээ. Үүний зургаа нь бага насны хүүхэд байсан ба  ихэнх нь замын хөдөлгөөнд явган зорчиж байхдаа осолд өртсөн байна.

Харин орон нутгийн замд ноцтой осол бүртгэгдээгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Бүртгэгдсэн нийт ослын ихэнх нь согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо үйлджээ. Харин өнгөрсөн амралтын өдөр буюу  энэ сарын 17-ны оройн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр телевизийн замд улсын дугаар нь тодорхойгүй “Приус-20” маркийн авто машины жолооч Г нь оршин суух хаяг нь тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйг мөргөж, амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг замын цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж, үргэлжлүүлэн шалгаж байна.

Ж.Батсайхан


Сурталчилгаа
Монгол брэнд