top banner

450 гаруй мянган өрх шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ


2018-03-19 13:07:57
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийслэл болон Төв аймгийн Зуунмод сумын давхардсан тоогоор 457843 айл өрхөд 7.59 тэрбум төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт олгожээ.

Засгийн газраас өнгөрсөн онд “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооноос “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 203, 204 дүгээр тогтоолыг баталсан. Энэ дагуу УБЦТС ТӨХК нь нийслэлийн болон Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэр ирэх сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.

Б.Туул

 

 

 



Монгол брэнд