top banner

В.Путинд БНХАУ-ын дарга баяр хүргэжээ


2018-03-19 13:21:05
Зураг
БЭЭЖИН. /СИНЬХУА/. БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Оросын төрийн тэргүүний албан тушаалд улиран сонгогдсонд нь баяр хүргэсэн цахилгаан илгээжээ.  

“Орос улс нийгэм-эдийн засгийн хөгжилд ихээхэн үр дүнд хүрч, олон улсын үйл хэрэгт бүтээлч үүрэг гүйцэтгэдэг. Орос улсын хөгжлийн үйл хэрэг гайхалтай амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Одоогоор хятад-оросын бүх талыг хамарсан стратегийн түншлэлийн харилцаа болон хамтын ажиллагаа түүхэндээ хамгийн өндөр дээд түвшинд байна. Манай хоёр улсын харилцаа шударга ёс, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх шинжтэй шинэ төрлийн олон улсын харилцааг бий болгоход үлгэр жишээ болж байна. Хятад-оросын харилцааг шинэ түвшинд авчирч, хоёр улсын хөгжилд дэмжлэг үзүүлж, бүс нутаг болон дэлхийн дахинд энх тайван байдлыг хангахад манай улс Оростой харилцан хүчин чармайлт тавихад бэлэн байна” хэмээн Си Жиньпин баяр хүргэсэн цахилгаандаа онцлон тэмдэглэжээ.  

Э.Аянзаяа

Сурталчилгаа
Монгол брэнд