top banner

Монгол дахь ОХУ-ын иргэдийн дийлэнх нь В.Путины төлөө саналаа өгчээ


2018-03-19 14:13:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл бие даан нэр дэвшигч В.Путин сонгогчдын 76.67 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулаад байна.

Тус улсаас Монгол Улсад амьдарч буй иргэд ч мөн өдөр уг сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгчээ. Манай улсад ОХУ-ын 2000 иргэн амьдардаг бөгөөд Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд санал хураах хэсгүүд ажилласан байна. Үүнээс Улаанбаатарт 956, Эрдэнэтэд 204, Дарханд 89 иргэн саналаа өгсөн аж.


Монголд явуулсан санал хураалтын дүнгээс үзэхэд нэр дэвшигч В.Путины төлөө 82 хувь нь саналаа өгсөн гэсэн дүн мэдээ гарчээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд