top banner

БНАСАУ-ын их бууны довтолгооноос хамгаалах пуужинт цэргийн ангийг эмхлэн байгуулна


2018-03-19 14:23:34
Зураг
СӨҮЛ./ТАСС/. Өмнөд Солонгосын цэргийнхэн Умард Солонгосын алсын тусгалтай их бууны довтолгооноос хамгаалах пуужинт цэргийн тактикийн шинэ ангийг эмхлэн байгуулахаар төлөвлөж байгаа тухай телевизийн “КВS” суваг мэдээллээ.

Тус сувгийн мэдээлснээр, 150 км-ийн тусгалтай газар-газар ангиллын залуурт пуужингаар зэвсэглэсэн галын дэмжлэг үзүүлэх бригадыг эмхлэн байгуулах шийдвэрийг хуурай замын цэргийн командлал гаргасан байна.
Шинэ бригадыг байгуулах нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийг шинэчлэх өргөн хүрээтэй ажлын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Дашрамд дурдахад, Умард Солонгос улс цэрэггүй бүсийн орчимд 8 мянга орчим их буу болон пуужин харвах төхөөрөг төвлөрүүлэн байрлуулаад байгаа бөгөөд эдгээр нь нэг цагийн дотор 300 мянган сумаар галлаж, их хэмжээний хохирол учруулах магадлалтай аж.
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд