top banner

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ Сочид, эмэгтэй шигшээ баг АНУ-д бэлтгэл хийнэ


2018-03-19 14:43:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг, ОХУ-ын Сочи хотод тус улсын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

Оросын шигшээ баг нутагтаа болох Европ тивийн АШТ-ий бэлтгэлд, манай бөхчүүдийг тусгайлан урьж ур чадвар, туршлагаа солилцох санал дэвшүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд 10 тамирчин, нэг дасгалжуулагч багтах бөгөөд энэ сарын 21-нд эх орноосоо мордоно.

Мөн эмэгтэй шигшээ багийнхан Японд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медалийн эзэд болсон. Тэд Японоос шууд АНУ-ыг зорьж, Колорадо-Спрингс хотноо АНУ-ын шигшээ багтай 21 хоногийн бэлтгэл хийх юм.
Д.Өлзий

Монгол брэнд