top banner

Махны үнэ өмнөх сарынхаас нэмэгджээ


2018-03-19 15:00:24
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Дэлгэрэх" хүнсний захад махны үнэ өмнөх сарынхаас 1000 орчим төгрөгөөр нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар тус захад хонины мах жижиглэнгээр 1 кг нь 5800 төгрөг, гулуузаар 5500 төгрөг, ямааны мах 1 кг нь 4000 төгрөг, гулуузаар 3500 төгрөгөөр зарагдаж байна. Харин үхрийн махны үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд ястай мах 3800-4200 төгрөг, цул мах 5500-6000 төгрөгийн ханштай байна. Харин намрын мах буюу худалдаачид зоориндоо нөөцөлсөн махаа гарган ирж, дээрх үнээс 500-1000 төгрөгөөр хямд үнээр зарж байв.
Дайвар бүтээгдэхүүний хувьд богийн гэдэс 1000 төгрөг, толгой 500 төгрөгөөр зарагдаж байна.
                                                                                                                   Б.Мөнхзул

Монгол брэнд