top banner

Хоёр Солонгосын төлөөлөгчдийн уулзалт Финландад болно


2018-03-19 15:24:25
Зураг
ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. Умард болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид ойрын хугацаанд Финланд улсын нийслэл Хельсинки хотод уулзах бөгөөд энэ нь Умард Солонгосын гадаад хэргийн сайдын Шведэд хийсэн айлчлалтай холбоогүй хэмээн Финландын ГХЯ-ны төлөөлөгч Веса Хяккинен мэдэгджээ.
 
“Тогтсон ёсоор хийдэг энэхүү уулзалт нь Зүүн Хойд Ази дахь нөхцөл байдлыг ерөнхийд нь авч хэлэлцдэг цуврал уулзалтуудын нэг юм. Уулзалтад хэд хэдэн орны төлөөлөгч оролцоно. Гэсэн хэдий ч уулзалтын үеэр улс төрийн аюулгүй байдлын талаархи асуудлыг хөндөхгүй. Тухайлбал, энэ уулзалт нь Умард Солонгосын гадаад хэргийн сайдын Шведэд хийсэн айлчлалтай холбоогүй” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
 
Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Маргот Валстрём нар Шведийн Стокгольм хотод энэ сарын 15-17-нд уулзалт хийж, Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэх боломжуудыг хэлэлцсэн юм.
Э.Аянзаяа 


Сурталчилгаа
Монгол брэнд