top banner

Залуу эрдэмтдийн шагналд нэрээ дэвшүүлэх боломжтой


2018-03-19 16:52:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны Академи нь Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн залуу эрдэмтдийн шагналыг жил бүр зарлаж, сонгон шалгаруулж дэвшүүлдэг уламжлалтай.

Уг шагнал нь биологи, математик болон хими, физик гэсэн чиглэлээр ээлжлэн явагддаг бөгөөд 2018 онд биологи, математикийн чиглэлээр олгогдох юм. Иймд дээрх салбарын 40 хүртэлх насны эрдэмтэн залуу судлаачдыг нэрээ дэвшүүлж болох гэнэ.
 
Бүрдүүлэх материалын хувьд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн протокол, лон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт зэргийг шаардахаас гадна Ph.D зэрэгтэй байх юм.
 
Материалыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бичиг хэрэгт ирэх сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах аж.

Монгол брэнд