top banner

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурчээ


2018-03-19 17:24:23
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Улсын хэмжээнд  эхний хоёр сард 11 мянга 940 эх амаржиж 12 мянга 17 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар нэмэгджээ.
 
Нялхсын эндэгдэл он гарсаар 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 буюу 6.7 хувиар нэмэгдсэн байна. 

Тэгвэл мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл хоёрдугаар сарын байдлаар 16 болж өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж 2 хүүхдээр буурсан байна.
О.Мөнхжаргал


Монгол брэнд