top banner

Их Британийн амьдрахад хамгийн тохиромжтой хотоор Йорк хот шалгарчээ


2018-03-19 18:58:32
Зураг
ЛОНДОН. /Синьхуа/. Хотын эртний хэрэм болон Викинг өв уламжлалаараа алдартай Йорк хотыг Их Британийн амьдрахад хамгийн тохиромжтой хот гэж нэрлэсэн тухай “Синьхуа” агентлаг ням гарагт мэдээлэв.

“The Sunday Times” сонины газраас жил бүр явуулдаг Их Британийн хамгийн шилдэг хот, хотхон болон тосгодын судалгааны дүнд үндэслэн Йорк хотод хамгийн хүндтэй дээрх шагналыг хүртээжээ.

“Йорк хотын романтик үзэсгэлэнт төрхийг үгүйсгэх аргагүй бөгөөд эртний барилгууд, гол горхи болон сүм хийд нь уг хотыг шилдэг газруудын жагсаалтад баталгаатай бичүүлдэг. Гэхдээ энэхүү хот нь бага зэрэг эртний төрхтэй тул амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтад дээгүүр байрт орж байгаагүй юм” гэж "Sunday Times" сонин мэдээлсэн байна.




Н.Мишээл 

Монгол брэнд