top banner

"Эрүүл цус-Эерэг хандлага" аяны туг аялж эхэллээ


2018-03-20 11:22:39
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар иргэдэд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх цогц мэдлэгийг олгож, урьдчилан сэргийлэх аргуудыг дадал хэвшил болгох, сайн дурын үндсэн дээр илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг байгууллагын дэмжлэгээр зохион байгуулахаар "Эрүүл цус-Эерэг хандлага" аяныг зарлалаа.
Аяны хүрээнд аймгийн бүх шатны Засаг дарга нарт аяны шилжин явах тугийг 10 хоногийн хугацаанд аялуулж ажиллагсдын санал санаачилгад тулгуурлан нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх бөгөөд тугийг Эрүүл мэндийн газраас аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Ган-Очирт хүлээлгэн өгчээ. Тус  арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагыг  өргөн хүрээнд хамруулахад уриалан нөлөөлөл үзүүлж   бүх шатны Засаг дарга түүний ажлын албаныхан эхний ээлжинд сургалт, үзлэг шинжилгээнд хамрагдаж эрүүл иргэнтэй аймаг болох зорилтыг дэвшүүлж байгаа юм.
Хөвсгөл аймгийн хэмжээнд бэлгийн замын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд өвчлөгсдийн нас залуужиж байгаа гэнэ. Энэ нь иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд бүрэн хамруулж бэлгийн замын халдвараас өөрийгөө сэргийлэх, мэдлэг мэдээлэлтэй болгох шаардлагатай байгааг харуулж байна.
Б.Гантуяа
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд