top banner

"Экологид ээлтэй жорлон" уралдаан зарлав


2018-03-20 12:15:52
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж хүрээлэн буй  орчны эрүүл мэндийг хамгаалах, иргэд оршин сууж буй газар орноо тохижуулж,  эрүүл аюулгүй орчны хангасан ариун цэврийн байгууламжийг дэмжих зорилгоор “Экологид ээлтэй жорлон-Цэвэрч монгол” уралдааныг аймгийн хэмжээнд зарлалаа.
Нутгийн шийдэл” сангаас орон даяар хэрэгжүүлж буй “Цэвэрч Монгол” төслийн багийнхан гуравдугаар сарын 06-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд ирж “Жорлонгоо өөрчилье” төслийг говийн иргэдэд танилцуулсан юм.
Тиймээс Засаг дарга захирамждаа “Цэвэрч монгол” төслийн хүрээнд эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг байгуулж, ая тухтай амьдрах орчныг бий болгох санал санаачилгыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж ажиллах чиглэлийг бүх сум баг, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байна.
Уралдааныг ирэх 10 дугаар сарын 19-нийг хүртэл зохион байгуулж, шилдэг гэр бүлийг 100, шилдэг хөршүүдийг 300, шилдэг албан байгууллага /төрийн болон төрийн бус байгууллага/-ыг 300, шилдэг аж ахуйн нэгж /ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж/-ийг 300, шилдэг орон нутаг / баг, хороо, сум/-ыг нэг сая  төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд