top banner

2020 он гэхэд нийтийн тээврээр үнэгүй зорчино


2018-03-20 14:01:13
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Парис хотын дарга Анн Идальго 2020 он гэхэд Францын иргэд болон тус улсын нийслэл хотод айлчлан ирсэн гадны зочдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжийг судалж байна.

“Үнэгүй зорчих боломжтой нийтийн тээврийн эдийн засгийн загварыг ирэх зун судлан хэлэлцэх төлөвтэй байна. Энэ талаархи асуудлын эцсийн шийдвэрийг 2020 онд гаргана. Нийтийн тээврээр үнэгүй зорчих нь хотын хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хорт утаа ялгаруулдаг автомашинууд хотын төвд зай эзлэхгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.  
Э.Аянзаяа 

Монгол брэнд