top banner

Хуа Чуньин: Хятад-Оросын харилцаанд шинэ боломжууд бүрдэнэ


2018-03-20 15:49:21
Зураг
БЭЭЖИН. /СИНЬХУА/. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага дор Хятад-Оросын бүх талыг хамарсан стратегийн хамтын ажиллагаа болон түншлэлийн харилцаанд шинэ боломжууд бүрдэж, сайхан үр дүн гарна. Түүнчлэн энэхүү харилцаа нь хоёр улсын хамтын хөгжил цэцэглэлт хийгээд бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах болно хэмээн Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.

“Хятад болон Орос улс нь сайн хөршүүд төдийгүй бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншүүд юм. Хоёр улсын стратегийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжин батжиж байна. Одоогоор манай улс болон Орос улс үндэсний хөгжлийн чухал үе шатанд байгаа бөгөөд хөгжлийн замаар явж буй Орос улсыг манай улс урьдын адил дэмжсээр байх болно” хэмээн Хуа Чуньин онцлон тэмдэглэжээ.
Э.Аянзаяа 

Монгол брэнд