top banner

Баянхонгорт төл бойжилт 98 хувьтай байна


2018-03-20 16:39:39
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 17621 мал төллөж, төл бойжилт 98.7 хувьтай байна. 234 төл хорогдсоны 90 гаруй хувь нь бог мал бөгөөд Баянхонгор, Баянбулаг, Баян-Өндөр, Эрдэнэцогт сумдаас бусад нутагт төлийн хорогдолгүй хаваржиж байгаа аж.
Энэ онд Баянхонгор аймаг 4.6 сая шахам мал өвөлжиж, хаваржиж байгаа бөгөөд 144 мянган толгой мал хорогджээ. Аймгийн хэмжээнд Баацагаан, Бөмбөгөр, Баян-Овоо сумдад мал хамгийн ихээр хорогдсон бол Жаргалант, Гурванбулаг суманд малын хорогдол багатайгаар өвлийг давсан байна.
                                                                                                                                       Б.Мөнхзул

Монгол брэнд