top banner

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг баривчлан саатуулжээ


2018-03-20 17:15:19
Зураг
МОСКВА. /ТАСС/. 2007 оны сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн, түүнчлэн Ливи улсаас санхүүжилт авсан байж болзошгүй гэсэн сэжгээр үүсгэсэн хэргийг мөрдөн шалгах хүрээнд Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг тус улсын цагдаа нар баривчлан саатуулсан байна. Түүнийг Францын Нантер хотын шүүхийн цагдаагийн албаны байранд хорьжээ.

Н.Саркозиг авлигын хэрэг болон улсын хөрөнгийг шамшигдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн зэрэг хэрэгт буруутгаж магадгүй байна.
 
Н.Саркозиг санхүүжилт авсан байж магадгүй хэмээн Ливийн эрх баригчид анх 2011 оны гуравдугаар сарын эхээр мэдэгдэж байсан юм. Тухайн үед Ливийн удирдагч асан Муаммара Каддафийн хүү Сейф аль-Ислам Ливийн засгийн газраас санхүүгийн дэмжлэг авснаа хүлээн зөвшөөрөхийг Николя Саркозигаас шаардаж байжээ.
Э.Аянзаяа 

Монгол брэнд