top banner

XIII удаагийн сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө


2018-03-20 18:42:13
Зураг
БЭЭЖИН. /ТАСС/. XIII удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган өнөөдөр өндөрлөж байна. Хуралдааны сүүлийн өдөр 2018 оны улсын болон орон нутгийн төсвийн төслүүд, Ардын дээд шүүх болон прокурорын газрын ажлын тайлан илтгэлийг баталсан байна.
 
Хятадын түүхэн дэх чухал үйл явдал албан ёсоор өндөрлөж байгааг тохиолдуулан Си Жиньпин үг хэлэхдээ “Ард түмэн хөгжлийн түүхийг бүтээдэг учир тэднийг нэн тэргүүнд тавьж, тэдний төлөө ажиллах шаардлагатай. Орчин үеийн хөгжиж цэцэглэсэн нийгмийг бий болгох зорилгодоо бид заавал хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Манай улс хөгжлийн шинэ эрин үед хөл тавьсан билээ. Манай улсын ирээдүй амжилттай байх болно гэдэгт бид бат итгэж байна. Түүнчлэн бид дэлхий нийтийн хөгжилд дэмжлэг үзүүлсээр байх болно” гэжээ.  
 
Энэ сарын 5-нд эхэлсэн XIII удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганд 2,8 мянга гаруй депутат оролцож, хоёр долоо хоногийн хугацаанд Хятадын Үндсэн хуульд оруулах чухал нэмэлт өөрчлөлтүүдийг баталж, Төрийн зөвлөлийн бүтцийн шинэчлэлийг сайшаан батлахын сацуу Төрийн зөвлөлийн гишүүдийг сонгон баталсан билээ.
Э.Аянзаяа 


Сурталчилгаа
Монгол брэнд