top banner

Шалгалтын дүн засах тестийн машинтай болов


2018-03-21 15:22:40
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт нарны эрчим хүчийг ашиглаж салхин цахилгаан станц барьж  байгаа “Сайншанд Салхин парк” ХХК нийгмийн хариуцлагыг ухамсарлаж АНУ-д үйлдвэрлэсэн  “SCANTRON” маркийн хоёр ширхэг шалгалтын тестийн машины зардлыг шийдвэрлэснээр "Боловсролын үнэлгээний хөгжлийн төв" ТББ-аас машиныг нийлүүлж Дорноговь аймгийн боловсролын салбарынханд гардууллаа.
Энэ үеэр Улаанбаатараас "Боловсролын Үнэлгээний хөгжлийн төв" ТББ-ын ажилтнууд тестийн машинд программ уншуулж, тодорхой заавар чиглэл өгч Сайншандын төвийн ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 140 хүүхдээс туршилтын тест авч хариуг нь газар дээр нь танилцуулав.
Тестийн машинаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шалгалтын тестийг түргэн хугацаанд засах, сурагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлж, үнэлгээний даалгавар боловсруулах, гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд багш нарыг сургах, даалгаврын сан бүрдүүлэх, хичээл бүрээр үнэлгээний жишиг даалгавар боловсруулах, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалт авах боломж бүрдэж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.
Тестийн машинаар удахгүй зохион байгуулах элсэлтийн ерөнхий  шалгалтыг авна.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд