top banner

Өмнөд Солонгосын уран бүтээлчид айлчлан тоглохоор болжээ


2018-03-21 17:15:58
Зураг
СӨҮЛ. /Глобал Таймс/. Өмнөд Солонгосын уран бүтээлчид арав гаруй жил завсарласны дараа Умард Солонгост анхны тоглолтоо хийх бөгөөд урлагийн тоглолтыг К-поп одууд эхлүүлэхээр болсон тухай мягмар гарагт “Глобал Таймс” сонин мэдээлэв.

Өмнөд Солонгосын нийт 160 уран бүтээлч Пхеньянд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3 хүртэл дөрөв хоног айлчлан тоглолт хийнэ гэж Умард Солонгосын Пханмунжом тосгонд хийсэн хоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээний дараа мэдэгджээ.

Поп урсгалын домог болсон Чо Ёнг-Пил болон Чой Жин-Хил, таван гишүүнтэй К-попын “Red Velvet” хамтлаг болон К-попын алдарт “Girls generation” хамтлагийн гишүүн байсан Сохёнь нар тоглолтод оролцох юм байна.

Н.Мишээл

Сурталчилгаа
Монгол брэнд