top banner

Гуравдугаар сарын 22-нд болох үйл явдал


2018-03-22 08:20:05
Зураг
09.00 цагт Корпорейт Конвеншн төвд "Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалт болно.

09.00 цагт Туушин зочид буудалд "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-д мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгах хэлэлцүүлэг болно.

09.00 цагт "Бишрэлт" зочид буудалд Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт БОАЖЯ-нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Монголбанкинд Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанкинд хүлээлгэн өгөх ёслол болно.

10.00 цагт Төрийн ордонд “Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно.

11.00 цагт МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид Дэлхийн усны өдрийн хүрээнд хэрэгжүүлэх “Ногоон тууз” аяны нээлт болно.

11.30 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 1800-1919 утасыг олон нийтэд танилцуулна.

14.00 цагт "Гүүд нэйборс" ТББ-аас Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд шүдний рентген аппарат хандивлана. Утас: 88210491

14.00 цагт Төрийн ордонд “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны хоёрдугаар хуралдаан” болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Нэг цонх” залуучуудын нэгдлээс Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарийн прокурорын байгууллагаас ирүүлсэн мэдээллийг олон нийтэд танилцуулна.

11.30 цагт МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар Оюу толгойн гэрээний талаар мэдээлэл хийнэ.

Сурталчилгаа
Монгол брэнд