top banner

"Монгол хүүхэд ба эрүүл шүд" аянаар 2400 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна


2018-03-22 13:07:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 40-р сургуульд "Монгол хүүхэд ба эрүүл шүд" аяныг нээлээ. 
“Монгол хүн” аяны хүрээнд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, НБГ-ын Хяналт үнэлгээ шинжилгээний газрын дарга н.Ганчимэг, АШУҮИС-ийн захирал Б.Батбаатар, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Ж.Отгонболд нар “Монгол хүүхэд ба Эрүүл шүд” аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэхүү ажлын хүрээнд 2400 хүүхэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, бүтэн, хагас өнчин хүүхдүүд, зорилтот бүлгийн 200 гаруй сурагчдад эмчилгээ хийж, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагчдын цуврал сургалт, зөвлөгөө зохион байгуулахаар юм байна. 
Аяныг нээхээс өмнө тус сургуульд нэгдүгээр сарын 20-ноос хойш хөтөлбөр хэрэгжүүлж, 1-5 ангийн 1350 хүүхэд үдийн хоолны дараа шүдээ угааж хэвшсэн байна. 
Н.Туяа


 

Монгол брэнд