top banner

Ш.Абэ болон Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна


2018-03-22 13:25:19
Зураг
МОСКВА. /ТАСС/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Япон улсын Засгийн газар Умард Солонгост илэрхийлжээ.
 
“Киодо” агентлагийн мэдээлснээр, Ш.Абэ Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудал болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа аж. Түүнчлэн тэрбээр хоёр улсын харилцаа хэвийн болсны дараа Япон улсын Умард Солонгостой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Пхеньяны тунхаглалыг хэрэгжүүлэх нь Умард Солонгост эдийн засгийн үр ашгаа өгнө хэмээн үзэж байгаа юм байна.
 
Мөн ирэх сарын дундуур Цагаан ордонд айлчлах үеэрээ Ш.Абэ энэ уулзалтыг зохион байгуулахад туслахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас хүсэх ажээ. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд