top banner

Цаазын ялыг гүйцэтгэх шинэ аргыг боловсруулжээ


2018-03-22 14:43:38
Зураг
МОСКВА, 21 мар – /РИА Новости/. Цаазын ял буюу ялын дээд хэмжээг гүйцэтгэхэд азот ашиглахыг зөвшөөрсөн хуулийг АНУ-ын Алабама муж улсын төлөөлөгчдийн танхим сайшаан баталжээ.  Энэ тухай “WHNT19” цахим хуудас мэдээлэв.  
 
Энэ аргыг урьд өмнө нь ашиглаж байгаагүй бөгөөд үхлийн тариа хийх боломжгүй үед энэ аргыг ашиглах аж. “Энэ нь зүгээр л нойрсуулдаг учир хурдан, өвдөлтгүй бөгөөд илүү хүмүүнлэг арга болж байгаа юм” хэмээн АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн Жим Хилл мэдэгджээ.
 
Тус хуулийг эсэргүүцэгчид шинэ арга нь өвдөлт мэдрүүлэхгүй гэдэгт эргэлзэж байгаа аж.
 
Харин ардчилсан намын гишүүн Томас Жексон хэлэхдээ “Урьд нь бид цахилгаан сандал хэрэглэдэг байсан бол одоо хорт хий ашигладаг үе рүү очиж байна” гэжээ.
 
Энэ аргыг урьд нь АНУ-д ашиглаж байгаагүй бөгөөд үүнтэй төстэй аргыг ашиглахыг зөвшөөрсөн хуулийн төслийг Оклахома болон Миссисипи муж улсад өмнө нь сайшаан баталж байжээ. Гэхдээ Оклахома муж улсад цаазын ялыг хориглосон хуулийг цуцалсны дараа л хорт хий ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.
 
 Э.Аянзаяа 


Сурталчилгаа
Монгол брэнд