top banner

Уснаас шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ


2018-03-22 14:46:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. Тэгвэл дэлхийн усны өдрийг тохиолдуулан Налайх дүүрэгт 5 сарын хугацаатай аяны нээлт боллоо.

Налайх дүүргийн хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах, ус ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Налайх дүүрэг ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд Налайх дүүргийн 39 мянган хүн, 2 мянга 700 гаруй өрх, 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага цэвэр ус хангамж, ариутгах татуурга, халаалт, хэрэгцээний халуун усны үйлчилгээ авдаг болжээ.

Сүүлийн үед бохирдсон болон зориулалтын бус саванд ундны ус хэрэглэснээс үүдэн өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2018-2021 оны хугацаанд эрсдэлтэй хүчин зүйлийг тодорхойлж, цэвэр усны станц болон цэвэр ус дамжуулах шугамын шинэчлэлийг хийсэн байна. Мөн гэр хорооллын болон орон сууцны хэрэглэгчийн усан хангамжийг сайжруулах, иргэдийн усны талаарх мэдлэг, хандлага, ойлголтыг дээшлүүлж, уснаас шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

О.Мөнхжаргал

Монгол брэнд