top banner

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян үргэлжилж байна


2018-03-22 15:19:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Eрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор  “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд  дээрх аяныг хамтран 5 дугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.
 
Энэ хүрээнд өнөөдөр Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн урлагийн танхимд  80 гаруй ахлах ангийн сурагчдын дунд сургалт зохион байгуулав.

Энэ үеэр  Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хувь хүний хөгжлийн талаар “Хязгаар үгүй мөрөөд”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” зэрэг сэдвээр илтгэл тавьжээ.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” уулзалт, сургалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. 

 О.Мөнхжаргал 

Монгол брэнд