top banner

БНИУ-тай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах санал тавив


2018-03-22 15:35:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах санал тавьжээ.

Тэрбээр өнөөдөр БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреа Де Фелипийг хүлээн авч уулзах үедээ энэхүү саналаа онцлон тэмдэглэсэн байна. Мөн тус улстай далайн тээвэр, авто тээврийн салбарт хамтран ажиллах, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Монгол, Итали улс хооронд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг Ж.Бат-Эрдэнэ сайд дурьдлаа.

Элчин сайд Андреа Де Фелип, “Манай улс Монголтой бүх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа. Таны тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч, хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд