top banner

"ЛэндМН"-ийн хувьцаа 14.98 хувиар унажээ


2018-03-22 17:32:23
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 14 сая 14960 ширхэг хувьцаа арилжсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин дюти фрий" SUL+15 хувь,  "Хүннү менежмент" HBZ+14.99 хувь, "Хөвсгөл хүнс" HHS +14.99 хувь, компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" LEND-14.98 хувь "Могойн гол" BDL-9.09 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 21422.73 нэгж болж 0.6 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,638,261,015,048 төгрөг боллоо.Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж авна уу.

Сурталчилгаа
Монгол брэнд