top banner

НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана


2018-03-22 18:26:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш  буюу энэ сарын 23-ны баасан гарагийн 10:00 цагт хуралдахаар товложээ.

Энэ удаагийн хуралдаанаар "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих" төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай,  100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг, НИТХ-ын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Дашрамд дурдахад "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг  өнгөрсөн оны 5-р сарын сүүлээр эхлүүлсэн. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс жил 6 сарын хугацаатай Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаахаар болсон юм. Тэгвэл энэхүү ажлыг эрчимжүүлэх болон шийдлээ хүлээсэн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг маргааш НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.
Н.Туяа

Монгол брэнд