top banner

Дөрвөн дүүрэгт эрчим хүчний хязгаарлалт хийнэ


2018-03-22 18:43:20
Зураг
Улаанбаатар //МОНЦАМЭ/. Нийслэлийн дөрвөн дүүрэгт маргааш эрчим хүчний шугам сүлжээнд засвар хийж, цахилгааны хэрэглээг түр хязгаарлах юм байна.

Тодруулбал Сүхбаатар дүүрэгт
-11:00-15:00 цагт: 19-р хороо Санзайн зуслан,

Чингэлтэй дүүрэгт 
10:30-17:30 цагт: 1-8 хороо Нуурын 1-7, 10-18, 22, 23-р гудамж, Булагийн 1-3, Улаанбаатар зочид буудлын аж ахуйн хашаа, Аяга фермер, Ану сервис /халаалтын зуух/, 25-р зуух, Эгшиглэн магнай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:00 цагт: 9, 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн 31-45, 47-48, 51, 53, 70, Чингэлтэйн 1-8, Нуурын 8-10, Булагийн 2-5, 7-9, Сургуулийн 1-9-р гудамж, 17, 39-р сургууль, 124-р цэцэрлэг, Энэрэл дээд сургууль, дүүргийн ЭМН-2 болон эдгээрийн ойр орчмоор,

Баянгол дүүрэгт
11:00-18:00 цагт: 10, 11, 22-р хороо Зүүн Нарангийн 1-4, 6-8, 14-18, Баруун Ард Аюушийн 1-4, Зүүн Ард Аюушийн 5, 8, 9-р гудамж, Оюу Өгөөж, Отгонцагаан, Бат-Энх, Амирлан трейд ХХК-ууд, Нямжав АОС болон эдгээрийн ойр орчмоор хязгаарлалт хийх аж. 

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгаа бөгөөд цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх юм.
Н.Туяа

Монгол брэнд