top banner

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Баян-Өлгий аймагт ажиллав


2018-03-22 19:51:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж, мэдрэл, чих хамар, хоолой, эрүү нүүрний мэс заслын тасаг, яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзаж, тулгамдсан асуудал болон цаашид анхаарах ажлуудын талаар ярилцаж, эмч, ажилчдын санал, хүсэлтийг сонсов. Эрүүл мэнндийн сайд Д.Сарангэрэл орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, чанартай хүргэх үүднээс 2018 онд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2019 онд 200 ортой нэгдсэн эмнэлэг баригдахаар болсныг мэдээлэв.
Н.Туяа

Монгол брэнд