top banner

Салхинд уруудсан адуунаас 16 мянгыг нь олоогүй байна


2018-03-26 20:47:48
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын эхээр болсон цасан шуурганд 12 сумын 52 мянган адуу салхинд туугдаж, уруудсанаас одоогоор 36 мянган адууг олоод байна. Үлдсэн 16 мянган адууны сураг гараагүй байгаа бөгөөд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нутаг болон цаашаа БНХАУ-ын хил гараад явсан байж магадгүй гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Салхинд туугдсан адуунаас 36 мянгыг нь олоход 100 гаруй залуус оролцсон байна. Aймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын гурван хэсэг байгуулагдан Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгуудад  ажиллаж байна.  Эрлийн залуус “ганц нэг азарга адуу олж байгаа” гэдгийг хэлж байв.

Мөн аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг алдагдсан адууны тамга, зүсний талаар бүртгэж, хамтран ажиллаж байна. 

Т.Есүхэйтөмөр

Сурталчилгаа
Монгол брэнд