top banner

Малчдад хаврыг давахад нь тусалж байна


2018-03-27 00:01:11
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн хаваржилтад зориулж 27 суманд 10 гаруй мянган боодол өвс хуваарилаад байна.

Цагийн байдал зүтгүү байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг дарга үнэгүй болон хямдралтай үнээр малчдад өвс тэжээл хуваарилж байгаа юм. Өнгөрсөн өвөл өвөлжилтөд зориулж аймгийн аюулгүйн нөөцөөс 90 мянган боодол өвсийг 27 суманд хүргэжээ.

Сүүлийн үед малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын нөөцөөс 70 орчим сая төгрөгөөр төлийн сүү орлох тэжээл, загасан тос, хуурай глюкоз, биовит зэрэг шаардлагатай тусламжийг бүх сумдад хуваарилж эхлээд байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
 
Т.Есүхэйтөмөр


Сурталчилгаа
Монгол брэнд