top banner

ЮНЕСКО-гийн допингийн эсрэг бүлгийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилжээ


2018-03-29 11:46:32
Зураг
ПАРИС. (Пренса Латина). Куба улсыг ЮНЕСКО-гийн допингийн эсрэг бүлгийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон нь арлын тус улсын биеийн хүч чадлыг түр хугацаагаар нэмэгдүүлдэг бодисын эсрэг явуулж буй идэвхтэй үйл ажиллагааг сайшааж байгаагийн илэрхийлэл боллоо гэж Куба улсын спортын анагаах ухааны хүрээлэнгийн мэргэжилтэн Виктор Кабрера Олива "Пренса Латина" агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногт Парис дахь НҮБ-ын төв байранд Олон улсын олимпийн хороо болон Дэлхийн допингийн эсрэг агентлагийн оролцоотой хийсэн зөвлөгөөнд оролцсон Кубын мэргэжилтний тэмдэглэснээр, Куба улс нь Допингтой тэмцэх олон улсын конвенцийг хамгийн тууштай даган мөрддөг орнуудын нэг бөгөөд зөвхөн спортын холбоодын хүрээнд төдийгүй мөн төрийн түвшинд энэ асуудалд онцгой анхаарал хандуулдаг ажээ.

Куба улсад допингийн урхинд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс тамирчид болон хүн амыг мэдээллээр хангах үйл ажиллагааг өргөн явуулдаг юм байна. Ийм бодисын хэрэглээ нь алсдаа хүний эрүүл мэндэд ихээхэн хор уршигтай болохыг хүмүүст мэдүүлэхийг мэргэжилтнүүд чухалчилдаг ажээ.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд